Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ИТХ

албан ёсны цахим хуудас албан ёсны цахим хуудас

Мэдээлэл


нийт 22

Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын танилцуулга

2023-06-29 1138
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ 1990-ээд оноос улс орны амьдралд гарсан өөрчлөлт, шинэчлэлт нь засаг захиргааны тухайлбал орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, үйл ажиллагаанд гүнзгий тусгагдан хэрэгжсэнийг юуны өмнө тэмдэглэх байна. Орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтанд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага шинэ үүрэгтэйгээр ажиллах болсон явдал юм. Нутгийн өөрөө удирдах ёс нь 1992 онд батлагдсан Монгол улсын шинэ үндсэн хуулиар баталгаажиж хэрэгжиж эхлэв. Хөдөө орон нутагт тухайлбал суманд нутгийн өөрөө удирдах ёны байгууллага нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, багийн иргэдийн Нийтийн Хурал, тухайн хурлуудын чөлөөт цагт тус тусын хурлаас сонгогдсон тэргүүлэгчид өдөр тутмын ажлыг эрхлэн явуулдаг байна. Цэнхэр сум нь 6 багаас төлөөллөө сонгон нутгийн өөрөө удирдах байгууллагаа байгуулан ажиллаж байна. 1996 оны сонгуулийн бүрэн эрхийн хугацаанаас эхэлж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилд хэд хэдэн онцлог үүрэг, эрх хэмжээний өөрчлөлт гарсан байна. Тухайлбал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга орон тооны болж, тэргүүлэгчид нь ажлын албатай ажиллаж болсон. Орон нутгийн өмч, татварын зарим эрх мэдэл иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шилжин ирж илүү олон үүрэг хүлээх, эрх мэдлийн хүрээ нь өргөжсөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал улс төрийн олон нам хүчний төлөөлөлтэй болж аймаг, сум орон нутгийг хөгжүүлэх талаар бодлого шийдвэр боловсруулахад олон ургалч үзэл уралдуулж аливаа асуудалд олон талаас нь ажил хэрэгч бүтээлч хандах давуу эрх бүрдсэн гэж үздэг байна. 1992 оноос Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурдын бүрэлдэхүүн цаг үеийн бодит шаардлага, ажил хэргийн байдлаас үүдэн 1994 он, 2002 онд хугацааны өмнө өөрчлөгдөж байжээ. Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн даргаар 1992-1994 онд худалдаа бэлтгэлийн ангийн дарга Д.Бараанасан, 1994-1996 онд Баянбүрд компаны захирал З.Батчулуун нар ажиллаж байсан (иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга нь орон тооны бус, нарийн бичгийн дарга нь орон тооны байсан). Нарийн бичгийн даргаар н.Дулам, Ж.Гантөмөр, Л.Галбадрах, А.Сурмаажав нар урт богино хугацаагаар ажиллаж байсан ба Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт орж батлагдан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга орон тооны болсноор 1996 оны 10 сараас нарийн бичгийн дарга орон тооны бус болсон байна. 1996-2002 онд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Л.Галбадрах ажиллаж байв. Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох сонгууль 2001, 2002 оны үед тодорхой шалтгаанаар дахиж явагдсан бололтой байна. Тийм учраас бид эл номондоо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2002 оны сонгуулийг оролцуулаад 2020 он хүртлэх үеийн сонгуулиудын дүнгийн талаар дурдаж оруулах нь зүйтэй гэж үзэв. 2002 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр 20 хүн сонгогдсоны 11 нь намуудын эвслийн, 8 нь МАХН-ын, 1 нь нас бус байсан агаад эмэгтэй төлөөлөгч 3 сонгогдсон байв. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн даргаар А.Баярбат, нарийн бичгийн даргаар С.Бумандорж, тэргүүлэгчдэд Д.Шаравсамбуу, Д.Сүхбаатар, Л.Галбадрах, Ц.Пүрэвсүрэн, М.Батсүх нар сонгогдон ажиллажээ. 2004 оны сонгуулиар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 20 төлөөлөгч сонгогдсон. 15 нь МАХН-ын төлөөлөл, 5 нь Ардчилсан намын төлөөлөл байсан агаад эмэгтэй төлөөлөгч 6, хувиараа хөдөлмөр эрхлэгч 2, малчин 1, бусад нь албан хаагчид байжээ. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Т.Цолмон, нарийн бичгийн даргаар С.Бадамханд, тэргүүлэгчдээр Л.Хүрэлбаатар, Н.Энхтуяа, Д.Болдбаатар, Ч.Болдбаатар, Д.Бэрххүү, Ц.Бат-Очир нар сонгогджээ. 2008 оны сонгуулиар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр 21 хүн сонгосны 16 нь Ардчилсан намын төлөөлөл, 5 нь МАХН-ын төлөөлөл байсан бөгөөд эмэгтэй төлөөлөгч 6, хувиараа хөдөлмөр эрхлэгч 6, малчин 2, лам хувраг 1, бусад нь албан хаагчид байв. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар М.Ганболд, нарийн бичгийн даргаар С.Бадамханд, тэргүүлэгчдээр Д.Хүрэлбаатар, Ж.Эрдэнэцогт, Д.Бэрххүү, Ц.Чулуунцэцэг, П.Банзрагч, Г.Энхжаргал нар сонгогдсон байна. 2012 оны сонгуулиар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөөр 27 хүн сонгосны 15 нь Ардчилан намын төлөөлөл, 12 нь МАН-ын төлөөлөл байсан ба эмэгтэй төлөөлөгч 5, хувиараа хөдөлмөр эрхлэгч 14, малчин 3, лам хувраг 1, бусад нь албан хаагчид байв. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар М.Ганболд, нарийн бичгийн даргаар С.Бадамханд, тэргүүлэгчдээр Д.Хүрэлбаатар, Ж.Эрдэнэцогт, Д.Бэрххүү, Ц.Чулуунцэцэг, П.Банзрагч, Т.Жанцанбямба нар сонгогдсон байна. 2016 онд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 27 төлөөлөгч сонгогдсоны 14 нь Ардчилсан намын төлөөлөл, 13 нь МАН-ын төлөөлөл байсан ба 4 буюу 14,8% нь эмэгтэй төлөөлөгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч 11, малчин 8, албан хаагч 8 байв. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Ж.Эрдэнэцогт, нарийн бичгийн даргаар С.Бадамханд, тэргүүлэгчдээр Б.Батжаргал, С.Ууганбат, Т.Жанцанбямба, Ц.Цэрэнтогтох, С.Энхжаргал, Д.Эрдэнэболд нар ажиллаж байв. 2020 оны сонгуулиар 27 төлөөлөгч сонгогдсоны 15 нь Ардчилсан нам, 12 нь МАН-ын төлөөлөл бөгөөд эмэгтэй төлөөлөгч 7 буюу 25,9%, малчин 6, хувиараа хөдөлмөр эрхлэгч 8, албан хаагч 13 байна. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар С.Ууганбат, тэргүүлэгчдээр Ж.Алтанбагана, Ч.Золзаяа, Д.Эрдэнэболд, Н.Мөнхзаяа, Ч.Эрдэнэцогт, С.Дандар нар сонгогдсон. Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ажлын алба хоёр орон тоотой болж нарийн бичгийн даргаар С.Бадамханд, хурлын ажилтнаар Т.Очирпүрэв нар ажиллаж байв. 2022 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл 7 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажиллаж байна. Мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ёс зүйн хороо, Нутгийн удирдлага, дэд бүтэц, байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороо, Төсөв санхүү, эдийн засаг нийгэм, цахим бодлогын хороод байгуулагдсан. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжсэнээр багийн иргэдийн Нийтийн Хуралдаан даргалагч гэж сонгогдох болсон. Орхон багт Ч.Галбадрах, Цэцэрлэг багт К.Болд, Цэнхэр багт С.Ганчимэг, Алтан-Овоо багт Л.Очирбат, Буйлан багт Ж.Жавзандолгор, Тамир багт Г.Нүүгиймаа нар ажиллаж байна.

Хэлэлцүүлэг

2017-04-28 6792

Шатрын тэмцээн

2017-04-16 6863

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3342
2180 / 65%
697 / 21%
227 / 7%
238 / 7%