Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ИТХ

албан ёсны цахим хуудас албан ёсны цахим хуудас

Дундговь, Дорнод, Булган аймгийн 900 гаруй ИТХ-ын Төлөөлөгчид сургалтанд хамрагдаж байна.

2014-02-17

Дундговь, Дорнод, Булган аймгийн 900 гаруй ИТХ-ын Төлөөлөгчид сургалтанд хамрагдаж байна. 

УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн хүрээндИТХ-ын Төлөөлөгчдийг чадавхижуулах үндэсний хэмжээний сургалтыг зохион байгуулж буй бөгөөд 2014 оны 2-р сарын 17-нд Булган, Дундговь, Дорнод аймгийн ИТХ-ын нийт Төлөөлөгчдийн сургалт эхэллээ. Төслийн нэгж, аймгийн ИТХ-ын ажлын албатай хамтран 7 сэдвийн 24 цагийн хөтөлбөр бүхий чадавхижуулах сургалтыг зохион байгуулж байна. 3 аймгийн 900 гаруй ИТХ-ын Төлөөлөгчид тус тус аймгийн төвд цугларч 3 ээлжинд хуваагдан суралцаж буй ба нэг ээлжинд 5 сумдын 110-120 орчим Төлөөлөгчид хүрэлцэн иржээ. 
Дундговь аймгийн 1-р ээлжинд Эрдэнэдалай, Өндөршил, Дэлгэрхангай, Адаацаг, Өлзийт сумын 114 Төлөөлөгчөөс 97 нь хүрэлцэн ирж сургалтанд оролцож байна. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Н. Эрдэнэ-Очир "Орон нутгийн төсөв санхүүгийн удирдлага", ажлын албаны ажилтан Г. Хишигдаваа "Нутгийн өөрөө удирдах байгууллагын үндсэн хуулийн ба эрх зүйн орчин", "ИТХ-ын хуралдаан, хуралдаан зохион байгуулах, дэг" сэдвийг зааж байна. Мөн Өмнөговь аймгаас 2 сургагч багш уригдан ирж "Иргэдтэй харилцах, иргэний оролцоо", "Хүний эрх, жендэр", "Байгаль орчин, ногоон хөгжил" сэдвүүдийг зааж байна.

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах, байгалийн унаган тогтоц, өнгө төрхийг хэвээр хадгалах зорилгоор байгууллага, аж ахуйн нэгжүүдэд ой тэмдэглэх түүхэн дурсгалт өдрийг тэмдэглэх хүрээнд тухайн орон нутгийн уул, хад, өндөрлөг газар, байгалийн тогтоц бүхий газруудад байгууллагын нэр, тэмдэг, тоо дүрсийг сийлэн бичих, байршуулахыг хориглох тухай шийдвэрийг төсөлд санал авах

санал өгсөн: 36
36 / 100%
0 / 0%