Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ИТХ

албан ёсны цахим хуудас албан ёсны цахим хуудас

ИТХ-ын Төлөөлөгч эмэгтэйчүүдэд зориулсан манлайллын сургалтын хөтөлбөр, агуулгыг хэлэлцэв.

2014-04-15

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд 2014-2015-нд зохион байгуулагдах гэж буй ИТХ-ын 2204 эмэгтэй төлөөлөгчдөд зориулсан Манлайллын сургалтын хөтөлбөр, агуулгыг хэлэлцэх уулзалт 2014 оны 3-р сарын 26-нд болов. 2013 оны 12-р сард шалгарсан МОНФЕМНЕТ байгууллагын багийн боловсруулсан хөтөлбөр агуулгыг аймаг, дүүрэг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, төслийн нэгж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Засаглал багийнхан хэлэлцэж, шаардлагатай өөрчлөлт, саналуудыг тусгав.

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах, байгалийн унаган тогтоц, өнгө төрхийг хэвээр хадгалах зорилгоор байгууллага, аж ахуйн нэгжүүдэд ой тэмдэглэх түүхэн дурсгалт өдрийг тэмдэглэх хүрээнд тухайн орон нутгийн уул, хад, өндөрлөг газар, байгалийн тогтоц бүхий газруудад байгууллагын нэр, тэмдэг, тоо дүрсийг сийлэн бичих, байршуулахыг хориглох тухай шийдвэрийг төсөлд санал авах

санал өгсөн: 36
36 / 100%
0 / 0%