Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ИТХ

албан ёсны цахим хуудас албан ёсны цахим хуудас

Сургалтанд идэвхитэй оролцсон аймаг сумын төлөөлөгчдөд амжилт хүсье

2014-03-21

“НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СУРГАЛТЫН ЭХНИЙ ЭЭЛЖИЙН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЖ МАРГААШ ХОЁР ДАХЬ УДААГИЙН ГУРАВ ХОНОГИЙН СУРГАЛТ ЭХЭЛНЭ.
“Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” Аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Тэргүүлэгч Нарийн бичгийн дарга, Ажлын албаны ажилтнуудад зориулсан сургалт 3 дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж өнөөдөр эхний ээлжийн сургалт өндөрлөж байна. Сургалтын эхний ээлжинд Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, Жаргалант, Алтай, Булган, Үенч, Дуут сумууд оролцож байгаа бөгөөд хоёр дахь ээлж нь маргааш буюу 2014 оны 03 дугаар сарын маргааш буюу 2014 оны 03 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд үргэлжлэх ба Дарви, Манхан, Зэрэг, Чандмань, Цэцэг, Мөнххайрхан, Мөст сумын ИТХ-ын Төлөөлөгчид, Нарийн бичгийн дарга нар оролцоно. Сургалтанд идэвхитэй оролцсон аймаг сумын төлөөлөгчдөд амжилт хүсье.

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах, байгалийн унаган тогтоц, өнгө төрхийг хэвээр хадгалах зорилгоор байгууллага, аж ахуйн нэгжүүдэд ой тэмдэглэх түүхэн дурсгалт өдрийг тэмдэглэх хүрээнд тухайн орон нутгийн уул, хад, өндөрлөг газар, байгалийн тогтоц бүхий газруудад байгууллагын нэр, тэмдэг, тоо дүрсийг сийлэн бичих, байршуулахыг хориглох тухай шийдвэрийг төсөлд санал авах

санал өгсөн: 36
36 / 100%
0 / 0%