Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ИТХ

албан ёсны цахим хуудас албан ёсны цахим хуудас

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2014-09-11

Улсын Их Хурал, Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" (MON-13/101) төслийн хүрээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн сургалтын үр дүн болон тэтгэлгийн хэрэгжилтэд хяналт-үнэлгээ хийх, сайн туршлага баримтжуулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Зөвлөх нь байгууллага байх бөгөөд дараах шаардлага тавигдана.

  • Төрийн удирдлага, нутгийн удирдлага, засаглал-төвлөрлийг сааруулах чиглэлээр сургалт, судалгааны ажил гүйцэтгэж байсан туршлагатай
  • Хяналт-үнэлгээний ажил гүйцэтгэж байсан 3-аас доошгүй жилийн туршлагатай
  • Байгуулагдаад 5-аас доошгүй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх
  • Гурваас доошгүй орон тооны ажилтантай байх

Сонирхсон этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2014 оны 9-р сарын 26-ны 16:30 цагаас өмнө ирүүлнэ үү.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (байгууллагын танилцуулга, өмнө нь гүйцэтгэж байсан ижил төстэй судалгааны ажлын жагсаалт, ажилтнуудын боловсрол, чадвар, туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримт гэх мэт) ирүүлнэ. Мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхүүдийн хураангуй жагсаалтыг гаргана. Мэдүүлэг бэлтгэх, ирүүлэх, тендерийн бичиг баримтыг худалдан авахтай холбогдсон зардлыг зөвлөх өөрөө хариуцна. Тендерийн бичиг баримтыг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50 000 төгрөгөөр худалдан авч болно.

 

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн нэгж

Хаяг: Улаанбаатар хот-15141, ш/х-303

Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 11 дүгээр байр, 6 дугаар давхар, 606 тоот өрөө

Утас/Факс: (51) 264565

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах, байгалийн унаган тогтоц, өнгө төрхийг хэвээр хадгалах зорилгоор байгууллага, аж ахуйн нэгжүүдэд ой тэмдэглэх түүхэн дурсгалт өдрийг тэмдэглэх хүрээнд тухайн орон нутгийн уул, хад, өндөрлөг газар, байгалийн тогтоц бүхий газруудад байгууллагын нэр, тэмдэг, тоо дүрсийг сийлэн бичих, байршуулахыг хориглох тухай шийдвэрийг төсөлд санал авах

санал өгсөн: 36
36 / 100%
0 / 0%