Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ИТХ

албан ёсны цахим хуудас албан ёсны цахим хуудас

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, ажлын албаны ажилтнууд сургалтад хамрагдаж байна

2019-04-19

Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлйин агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд бүх шатны ИТХ-ын Төлөөлөгчдөд бүрэн эрх нь хэрэгжиж эхэлсэн эхний жилд суурь сургалт зохион байгуулж, нийт Төлөөлөгчдийн 91.1 хувь нь хамрагдсан юм.
Тус сургалтаар олгогдсон мэдлэгийг бататгах, Төлөөлөгчдийн хяналт шинжилгээ-үнэлгээ, дүн шинжилгээ хийх чадварыг сайжруулах зорилгоор Удирдлагын академитай хамтран сэдэвчилсэн сургалтыг энэ онд зохион байгуулж байна.

Говь-Алтай, Дорнод, Дорноговь аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид болон Ажлын албаны ажилтнууд 4 сарын 17-19-ний өдрүүдэд дээрх сургалтад хамрагдаж байна.


Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах, байгалийн унаган тогтоц, өнгө төрхийг хэвээр хадгалах зорилгоор байгууллага, аж ахуйн нэгжүүдэд ой тэмдэглэх түүхэн дурсгалт өдрийг тэмдэглэх хүрээнд тухайн орон нутгийн уул, хад, өндөрлөг газар, байгалийн тогтоц бүхий газруудад байгууллагын нэр, тэмдэг, тоо дүрсийг сийлэн бичих, байршуулахыг хориглох тухай шийдвэрийг төсөлд санал авах

санал өгсөн: 36
36 / 100%
0 / 0%