2026-04-28
32
“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагууд болон Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран иргэд, олон нийтэд зориулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулна.
Өдөрлөгт сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, сумын Засаг даргын Тамгын газар, Хэсгийн төлөөлөгч нар оролцож, иргэдэд хууль, эрх зүйн мэдээлэл, зөвлөгөө өгч, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хүргэж ажиллах тул иргэд, олон нийт та бүхнийг тус арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж байна.
Байршил: сумын Төв талбайд
Хугацаа: 2026 оны 04 дүгээр сарын 30
⏰ Цаг: 10:00 цагт
•БАРУУНБҮРЭН ЗДТГ•
•ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ•