Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ИТХ

албан ёсны цахим хуудас албан ёсны цахим хуудас

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажлын хяналт шалгалт

2023-12-06

Тус хорооны дарга Г.Түмэн-Өлзий, ИТХ-ын дарга Б.Бүрэнжаргал, ИТХ-ын төлөөлөгч Р.Бямбацэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сумын төсвийн хөрөнгөөр 2023 оны төсвийн жилд хийгдэх барилга байгууламжийн төсөл арга хэмжээний жагсаалтад батлагдсан Ивэнгийн 1 дүгээр багт Отоглох цэг байгуулах ажлын гүйцэтгэл, тайлагналттай танилцаж дараах чиглэлийг өгч ажиллалаа. Үүнд:

Тухайн отоглох цэг нь газар олголтын хувьд зөрчилтэй, байрлал буруу, Байгаль орчны тухай хууль, Усны тухай хуулийг зөрчсөн асуудал илэрсэн. 

Машин ордог 1 хаалга гаргах, явган хүний хаалгыг эргэдэг хаалга болгох

1 том саравч нэмж саравчнуудад бэхэлгээ хийн шалан дээр ус урсах хоолой гаргах

Хогийн пункерийг зөөж хашаа дотор байрлуулах. Хогийг тээвэрлэхэд хялбар байх зорилгоор хогийн пункерийн загвар, байршилд анхаарах

Явган хүний замыг саравч руу хүргэсэн байх

Гол руу явдаг жижиг хаалгыг засах

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3342
2180 / 65%
697 / 21%
227 / 7%
238 / 7%