Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ИТХ

албан ёсны цахим хуудас албан ёсны цахим хуудас

СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-24

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг шатар сонирхогчдын Аймгийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнд оролцох шатарчныг сонгон шалгаруулах “Сумын Аварга шалгаруулах шатар”-ын тэмцээнийг зохион байгуулан ажиллалаа.

Тэмцээнд нийт 14 тамирчин оролцсоноос:

Эрэгтэй төрөлд-

*      1-р байр: Бургалтай 2-р багийн иргэн Б.Эрдэнэбат,

*      2-р байр: Цагаан-овоо 3-р багийн иргэн, ЭМТ-ийн их эмч Г.Бүдрагчаа,

Эмэгтэй төрөлд-

*      1-р байр: Цагаан-овоо 3-р багийн иргэн Ж.Батцэцэг,

*      2-р байр: Цагаан-овоо 3-р багийн иргэн О.Баярмаа нар тус тус шалгарлаа.

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах, байгалийн унаган тогтоц, өнгө төрхийг хэвээр хадгалах зорилгоор байгууллага, аж ахуйн нэгжүүдэд ой тэмдэглэх түүхэн дурсгалт өдрийг тэмдэглэх хүрээнд тухайн орон нутгийн уул, хад, өндөрлөг газар, байгалийн тогтоц бүхий газруудад байгууллагын нэр, тэмдэг, тоо дүрсийг сийлэн бичих, байршуулахыг хориглох тухай шийдвэрийг төсөлд санал авах

санал өгсөн: 42
42 / 100%
0 / 0%