Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ИТХ

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ИТХ

албан ёсны цахим хуудас албан ёсны цахим хуудас

ИТХ-ын Хяналтын зөвлөл улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй хөтөлбөр, төсөл арга хэмжээний явц, гүйцэтгэлд хяналт тавин ажиллалаа.

2025-05-21

ИТХ-ын дэргэдэх ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажилд хяналт тавих ажлын хэсгийн гишүүн Ж.Наранцэцэг, Д.Пүрэвжав, Ш.Задрагчаа, сумын Засаг дарга Б.Отгонбаасан, ня-бо А.Баярмаа нар 2025 оны хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлын эхлэл, явцын байдалтай танилцав. Үүнд: 

1.Сумын төвийн инженерийн шугам сүлжээг засварлах ажил нь сургуулийн спорт заалны урд талын худагнаас урагш хуучин дэлгүүрийн зүүн талын худаг хүртэлх шугам, уг худагнаас зүүн тийш цэцэрлэг хүртэлх шугмыг шинэчлэн засварлаж байна. Хуучин шугамнууд бүгд муудаж зарим нэг (худаг доторх) хаалтуудыг солихоор болсон байна. Уг нь спорт заалнаас сумын буудал хүртэлх шугам засварлах байсныг сумын Засаг даргын зүгээс цэцэрлэг рүү явах засварыг хийлгэхээр сумын ЗДТГ өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан зочид буудал хүртэлх шугмыг өөрсдөө засварлахаар тохиролцсон байна. Сургуулийн спорт заалны өмнөх худагт заал руу орох оруултад өөрчлөлт буюу оруултын трубаг бүдүүсгэн заалыг тусад нь халаахаар шийджээ.

2.Сумын цэцэрлэгийн дулаалгын ажлыг үзэв. Гаднах фасад засварлах хөрөнгө нь хүрэхгүй тул хаалга, цонхны дулаалга хийх, зарим хаалгуудыг шинээр солихоор болсон. Бүх цонхнуудын дулаалгыг гадна болон дотроос хийсэн мөн солих хаалгаа захиалгаар авчирсан, гал тогооны хаалга солих ажлыг хийж байв. 

3.Эмнэлгийн дэргэдэх хуучин барилгыг засварлаж төрийн албан хаагчдын байр болгох ажил эхлээгүй, тендер шалгаруулалт явагдсан. Шалгарсан компани удахгүй ажлаа эхэлнэ гэсэн. Сумын Засаг дарга Б.Отгонбаасан уг барилгыг хэрхэн яаж засварлах, ямар зохион байгуулалтаар өрөөг хуваарилах тухай газар дээр нь очиж тайлбарлав. Тэнд шүдний кабинет байгуулах, аптек оруулах, 2 айлын сууцны зориулалтаар засварлахаар болж байгаа юм байна.

4. Хадлангийн талбайн хэмжилт, зураглал цахим системд нэвтрүүлэх ажлын тендерт шалгарсан компанийн мэргэжилтний ерөнхий мэдээллийг сонсов

Ажлын хэсгийн гишүүд чанартай материалаар өгөгдсөн ажлын даалгаврын дагуу үр дүнтэй ажил болгохын тулд хяналтыг сайн тавьж ажиллахыг зөвлөв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6792
5255 / 77%
946 / 14%
282 / 4%
309 / 5%